Saturday, August 1, 2009

Шинжлэх ухаан гэж юу вэ?


Би блогийнхоо үндсэн зорилгын дагуу эхнийхээ бичлэгийг шинжлэх ухаан гэсэн нэгэн ерөнхий ухагдахуунруу чиглүүлэхээр шийдсэн юм. Шинжлэх ухаан гэж ер нь юу юм бэ? Та бүхэн өөртөө болон эсвэл хэн нэгэн хүн таньд ийм асуулт тавиж байсан уу? Тэгэхээр энэ хоёр үгийн утга учирийн талаар хамтдаа сонирхож дээрхи асуултанд хариулах гээд оролдоё. Шинжлэх ухаан гэдэг үгийн уг гарвалын талаар би гүн гүнзгий мэдэхийг зорьсонгүй. Гэхдээ аль ч төрлийн хэлэнд энэ нэр томьёоны үндсэн санаа нь эмx цэгцтэй (систэмтэй) мэдлэг гэсэн үг байдаг байх гэж таамаглахад маргах хүн гарахгүй бизээ.

Бид бүхэн мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Мэдээлэл үнэн бодитой байх тусмаа мэдлэг болон хувирч, улмаар та биднийг хүрээлэн байгаа орчинтой нь хамт хөгжлийн өнөөгийн түвшинд авч иржээ. Энэ бүх үнэн бодит мэдээллийг эмx цэгцэнд оруулан, таамаглал дэвшүүлээд, судалгаа хийн тодорхой нээлтэнд хүрэх нэгдсэн мэдлэгийг Шинжлэх Ухаан гэсэн хоёр үгээр бид илэрхийлж заншжээ. Шинжлэх ухаан нь эртний Грекийн гүн ухаантан Аристотел, Теопрастус, Плини дэ Элдэрийн үеээс улбаалж, улмаар дундад зууны сэргэн мандалтийн үеээс баттайгаар, тасралтгүй хөгжиж өнөөгийн өндөрлөгт хүрсэн талаар та бид хүүхэд ахуйн боловсролоороо олж мэдсэн билээ. Ингээд шинжлэх ухааны өвирмөц онцлог, арга, аргачиллалын талаар доор цухас өгүүлсү.


Шинжлэх ухааныг судалгааний талбараас нь хамааруулж байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан гэсэн тус тусдаа маш олон салбар ухаануудыг багтаасан хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг. Байгалийн шинжлэх ухаан нь юмс үзэгдэл, амьд биетийн оршин байх зүй тогтлийг судалдаг бол, нийгмийн шинжлэх ухаан нь хүний нийгмийн харилцааг судалдгаараа ялгаатай юм. Мэдээлэлийн үнэн зөв батлагдахын хэрээр тухайн шинжлэх ухааны салбарийн хөгжил нь хурдасч, судалгааны арга нь нарийссанаар бусад салбараасаа улам иxээр ялгагдах болжээ. Шинжлэх ухааны тухайн салбарын хөгжлийн явц нь судалгааны арга, гарсан үр дүнгийн цаашид давтан хэрэглэгдэх чанартай байгаа эсхээс шууд хамааралтай юм. Ингэж давтагдах чанартай байснаар тухайн судалгааг баталгаатай болгож, цаашид судалгаанд гарч болох бэрхшээлтэй асуудлуудад тохиромжтой аргачилалыг боловсруулах, судалгааны шинэ загвар зохиох, үнэн зөв таамаглал, онол дэвшүүлэх зэрэгт маш чухал ач холбогдолтойгоос гадна, тухайн аргыг бусад шинжлэх ухаанд ашиглаж болох бололцоог бий болгоно. Аливаа шинжлэх ухааны судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн нь тооны ухаан болон түүн дээр сууриласан статистикийн аргууд юм. Судалгааны ажиглалт, туршилтын явц болон таамаг дэвшүүлэлт зэрэгт тооны ухаан зайлшгүй шаардлагатай бол, цуглуулсан мэдээ, баримтаа боловсруулах, туршилтын давталтуудын хоорондын зөрөө зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа эсхийг тогтооход статистикийн аргуудыг өргөн хэрэглэдэг байна.

1 comment:

  1. Titanium Water Bottle - Tiagua Habanero - Titsanium Rocks
    A water titanium automatic watch bottle with a design reminiscent of a water nano titanium by babyliss pro bottle. ford edge titanium The design titanium nail is simple and uses your favorite ingredients as well as winnerwell titanium stove unique

    ReplyDelete